Эрдмийн зөвлөл

 

  • Эрдмийн зөвлөл нь их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновац, боловсрол, сургалтын үйл ажиллагаа, дотоод, гадаад хамтын ажиллагааны болон хөгжлийн үйл явцыг боловсронгуй болгох, тэдгээрийн бодлого, чиглэлийг тодорхойлж, үр дүнг хэлэлцэн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий орон тооны бус нэгж байна.
  • Эрдмийн зөвлөл дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
    • Их сургуулийн хөгжлийн бодлого, стратегийг тодорхойлох, аюулгүй байдал, батлан хамгаалах, цэргийн шинжлэх ухаан, технологийн болон боловсролын зэрэг олгох үйл ажиллагааны зохион байгуулалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэн санал, дүгнэлт өгөх, тэдгээрийн хэрэгжилтийн үр дүнг шүүн тунгаах;
    • Их сургуулийн урт, дунд хугацааны стратегийн төлөвлөгөөг хэлэлцэж, шийдвэрлэх, хэрэгжилтийн явц, үр дүнд дүгнэлт гаргах;
    • Сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын талаар баримтлах чиглэл, техник, технологийн, шинэчлэлийг тодорхойлох, тэдгээрийн онол, аргазүйн түвшин, ач холбогдол, үр дүнд үнэлгээ, дүгнэлт өгч, зөвлөмж гаргах;
    • Их сургуулийн судалгааны ажлын даалгавар, удирдах байгууллагын захиалгат судалгаа боловсруулалтын ажлын явцын болон эцсийн тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;
    • Их сургуулийн докторантуудын судалгааны ажлын сэдвийг хэлэлцэн, дүгнэлт өгөх;
    • Харьяаллын сургуулиудын сургалт, эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, үр дүнгийн талаарх илтгэлийг хэлэлцэж, зөвлөмж, чиглэл өгөх;
    • Боловсролсургалтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, зохион байгуулалт, гүйцэтгэлд үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж өгөх;
    • Их сургуулийн дотоод, гадаад хамтын ажиллагааны бодлогыг тодорхойлох, хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгөх;
    • Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн их сургуулийн “Дэд профессор”, “Профессор”, “Хүндэт доктор”,”Хүндэт профессор” цолыг их сургуулийн захирал олгоно.