Эрхэм зорилго:
Биеийн тамир, спортын тухай хууль, Монголын Үндэсний Олимпийн Хорооны дүрэм, ҮБХИС-ийн дүрэм болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ажилтан, алба хаагч, сонсогч, оюутан, сурагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл мэндийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тамирчдын спортын амжилтыг ахиулахад оршино.
Сургалтын талаар:
- Батлан хамгаалхын удирдлагын академи,
- Цэргийн нэгдсэн сургууль,
- Аюулгүй байдлын сургууль,
- Ахлагчийн сургууль,
- Цэргийн хөгжмийн сургуулийн оюутан, сонсогчдод биеийн тамирын хичээлийг “Биеийн ерөнхий хөгжил”, “Гардан тулаан”, “Цэрэгжлийн спорт”-ийн хичээлээр сургалтыг явуулхаас гадна Цэргийн нэгдсэн сургууль, Аюулгүй байдлын сургуулийн офицерийн дамжаа, эчнээ болон баклаврын дамжаанд “Биеийн тамир”-ын хичээлийг орж байна.
“Алтан илд” спорт клубт сонсогч, оюутнууд чөлөөт цагаараа хамрагдах спортын төрөл
|
|
Спортын төрөл тус бүрээр сургуулийн шигшээ багийг бэлтгэн хичээллүүлж оюутны улсын аварга болон оюутны спортын их наадам, ЗХ-ний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын тэмцээн, насанд хүрэгчид болон залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдыг бэлтгэн оролцуулдаг.
Хичээл сургалтын орчин, материаллаг бааз
- Спорт заал – 2
- Бэлтгэлийн танхим – 3
- Чийрэгжүүлэх танхим – 2
- Биллиардны өрөө – 1
- Ширээний теннисний өрөө – 1
- Саадын зурвас – 1
- Гимнастикын хотхон- 1
- Хөл бөмбөгийн талбай 1, хөнгөн атлетикийн хотхон 1