Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхим

ТҮҮХИЙН ТОВЧООН

Ардын Засгийн Газрын 1921 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар хуралдаан дээр жанжин Д.Сүхбаатар телефон, цахилгаан мэдээний мэргэжилтэн бэлтгэх Цэргийн сургуулийг байгуулах санал гаргаж, техник хэрэгслийг нь Зөвлөлт Орос Улсаас авчрах тухай хэлэлцэн баталсан явдал юм. Тэрхүү шийдвэрийг үндэслэн Цэргийн яамны ЦЕС-ийн бүрэлдэхүүнд «Төмөр утасны ангийг байгуулах тухай” 1922 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг 1924 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хэрэгжүүлж Цэргийн холбооны тэнхимийг байгуулсан түүхтэй бөгөөд улмаар 96 дах жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн түүхийн товчоог он дараалалаар авч үзвэл:

  • 1924 онд Төмөр утасны анги
  • 1963 онд Холбооны секц
  • 1967 онд ЦЕДС-ийн Холбооны кафедр
  • 1991 онд Цэргийн их сургуулийн Холбооны тэнхим
  • 2002 онд Инженерийн факультетийн Холбооны секц
  • 2003 онд ЦДС-ийн Холбооны тэнхим
  • 2007 онд ЦКИС-ийн Цэргийн холбооны тэнхим
  • 2010 онд ЦИС-ийн Цэргийн удирдлага холбоо мэдээллийн тэнхим
  • 2015 онд ЦНС-ийн Цэргийн холбоо, радио техникийн тэнхим
  • 2017 оноос ЦНС-ийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхим

Тэнхим  нь “Цэргийн холбооны инженер” сургалтын хөтөлбөрөөр бакалаврын хөтөлбөрөөс гадна “Системийн аюулгүй байдал” бакалаврын, “Холбооны техник хэрэгсэл”, “Холбоо, цэргийн удирдлагын автоматжуулалт” мэргэжлээр магистрын сургалтын хөтөлбөрийг боловсруулан баталгаажуулж, хэрэгжилтийг нь хангах үүрэг хүлээсэн. Сүүлийн 40 жилийн хугацаанд цэргийн холбооны мэргэжлийн 1000 гаруй цэргийн холбооны инженер – офицер, 800 гаруй техникч – ахлагчийг Зэвсэгт хүчний захиалгаар бэлтгэгдсэн байна.

Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн ЭРХЭМ ЗОРИЛГО

Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын эрэлт хэрэгцээ, ашиг сонирхолд нийцсэн, цэргийн холбоо, мэдээллийн дэвшилтэт техник,  технологийн онолын мэдлэг, практик ур чадвар эзэмшсэн, оюуны болон сэтгэлгээний өндөр чадамжтай, эх оронч үзэл, зөв хүмүүжил, төлөвшил бүхий магистр, бакалаврын зэрэгтэй инженер-офицер, техникч-ахлагч нарыг олон улсын жишиг боловсролын стандарт, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр бэлтгэх.

Зорилтууд

 

Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн хөгжлийн үзэл баримтлал

БАГШ: “ҮБХИС-ийн Хөгжлийн стратеги-2030”-ийн хүрээнд тэнхимийн багш нарыг эрдэмжүүлэх, боловсролын зэргийн нэмэгдүүлэх судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд шат дараалсан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн холбоо мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн гадаад дотоодын зорилтод сургалтаар хөгжүүлэхээр ажиллаж байна.

СУРГАЛТ: “Цэргийн холбооны инженер” хөтөлбөрийг гадаадын болон дотоодын ижил түвшиний боловсрол олгох хөтөлбөрийн агуулгатай нийцүүлж, холбоо мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан сургалтыг зохион байгуулан явуулж байна.

СУДАЛГАА: Хөтөлбөрийн зорилго, зорилт, хүрэх үр дүнг уялдуулж чанаржуулах чиглэлийн судалгаа явуулж байна. Түүнчлэн орчин үеийн харилцаа холбооны техник технологи, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын хөгжлийн хандлагыг цэргийн хэрэгт нэвтрүүлэх чиглэлээр судалгааны ажил гүйцэтгэж байна.

ОРЧИН: “Цэргийн холбооны инженер” хөтөлбөрийн хүрээнд сургалтыг орчинг сайжруулах, шинэчлэх,  орчин үеийн техник технологи, түүнд нийцсэн лабораторийг байгуулах талаар дээд түвшиний байгууллага, удирдлагатай хамтран ажиллаж, системийн болон кибер аюулгүй байдлын чиглэлээр цогц арга хэмжээг төлөвлөн гадаадын орны хөрөнгө оруулалтаар хамтран ажиллах эхлэл тавигдаад байна.

СУРАЛЦАГЧ: Суралцагч нь холбоо мэдээллийн технологийн өргөн мэдлэгтэй, орчин үеийн харилцаа холбооны хөгжлийн чиг хандлагыг ойлгож ухаарсан, Зэвсэгт хүчин болон нийгмийн аль ч салбарт хөрвөн ажиллах ур чадвар, чадамжтай, хувь хүний төлөвшил, ёс зүйг эрхэмлэсэн, эх оронч, сэгтгэлгээний зөв төлөвшилтэй иргэн байх шаардлагын түвшинд сурган бэлтгэгдэж байгаа болно.

ҮЕ ҮЕИЙН ТЭНХИМИЙН ДАРГА НАР

  1. П.Самбуу /1948-1953/
  2. Б.Сэрдамба /1954-1956/
  3. Р.Мижид /1964-1965/
  4. Ч.Цэрэнсамбуу /1965-1967/
  5. Б.Цэрэнпил /1967-1972/
  6. Р.Гаваа /1972-1977/
  7. Б.Равжаа /1977-1979/
  8. Д.Санжсүрэн /1979-1996/
  9. Р.Авирмэд /1996-1998/
  10. Д.Манал /1999-2002/
  11. Ц.Бадрах /2002-2003/
  12. Д.Батболд /2003-2005/
  13. Д.Энхбаатар /2005-2009/
  14. Н.Нямжаргал /2009-2010/
  15. Н.Жүрмэддорж /2010-2011/
  16. Ч.Алтангэрэл /2011-2012/
  17. Ч.Эрдэнэболд /2013-2014/
  18. М.Золзаяа /2014-2019/
  19. Д.Пүрэвсайхан /2019-

ГАВЬЯАТУУД

  1. Д.Санжсүрэн- Монгол Улсын гавьяат багш
  2. Д.Рэнцэнханд- Монгол Улсын гавьяат холбоочин
  3. Д.Мижиддорж- Буриад улсын гавьяат дасгалжуулагч

ГЕНЕРАЛУУД

  1. Ө.Цагаанбилэг
  2. Ж.Сосорбарам
  3. С.Гангааням
  4. П.Пүрэвбазар
  5. Ч.Сосорбарам

ТӨР НИЙГМИЙН ЗҮТГЭЛТЭН

  1. Р.Гаваа /УИХ-ын гишүүн/
  2. Ш.Түвдэндорж /УИХ-ын гишүүн, БХ-ын сайд/

ДОКТОРУУД

  1. С.Лувсандорж
  2. Д.Дорж
  3. Р.Гаваа
  4. Б.Равжаа
  5. Г.Сүхээ
  6. А.Түвшинтөгс
  7. Д.Батболд
  8. Б.Хандсүрэн
  9. Ж.Хүрэл
  10. Л.Одмаа

ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛЬТНУУД

  1. Ц.Болдбаатар /Өндөр хурдны радио телеграф/
  2. Л.Одмаа /Радио пеленгац

ШИЛДЭГ ЭНХИЙГ САХИУЛАГЧИД

  1. Хур Ч.Ерөөлцэнгэл /Монгол улсын анхны энхийг сахиулагч/
  2. Хур Н.Нямжаргал /Анхны эмэгтэй энхийг сахиулагч/
  3. Хур Г.Болор
  4. Хур Л.Дашсоном
  5. Хур Ж.Молорболд
  6. Ахмад Ж.Самбуу-Ёндон

Төгсөгч мэргэжилтний нийтлэг загвар

 

ИРЭЭДҮЙН ЗОРИЛГОО ТОДОРХОЙЛСОН  ЭРДМИЙН ХАМТ ОЛОН