Багшийн хөгжил, цахим сургалтын төв
АЛСЫН ХАРАА
Их сургуулийн хөгжил, дэвшлийг манлайлагч профессор багшийг төлөвшүүлэн хөгжүүлэх үйл ажиллагаараа Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн төв болох.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь профессор багш нарын мэдлэг боловсрол, чадварыг, багшлахуйн болон судалгааны чадамжийг тасралтгүй хөгжүүлэх, үндэсний болон гадаадын их сургуулиудын шилдэг туршлагыг түгээх замаар багшийн хөгжлийг дэмжинэ.
Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн чиг үүрэг
Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь их сургуулийн удирдлагаас хэрэгжүүлж буй багшийн хөгжлийг хангах бодлогыг хэрэгжүүлэн байгууллагын үйл ажилллагааны төгс байдлыг хангахад дэмжлэг үзүүлэн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:
⦁ Боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах;
⦁ Багшийн хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, тайлагнах;
⦁ Багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
⦁ Багшийг ажлын байран дээр тогтвортой хөгжихөд дэмжлэг үзүүлэх чиглэлээр байгуулагдсан мэргэжлийн холбоод, клубүүдийн үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангах;
⦁ Багш нарын туршлага солилцох, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах;
⦁ Багшиийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох судалгааг жил бүр тогтмол зохион байгуулж явуулах;
⦁ Их сургуулийн багшийн бүтээл, оюуны өмчийг хамгаалах, олон нийтэд хүргэх чиглэлээр бусад нэгжүүдтэй хамтран ажиллах;
Багшийн хөгжил, цахим сургалтын төв нь: Багшийн хөгжлийг дэмжих тухай монгол улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т бүх шатны боловсролын сургалтын байгууллага нь багшийн хөгжлийн төвтэй байна гэсэн зүйл заалтын дагуу Батлан хамгаалахын сайдын 2020 оны Б-11, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын Б-126, ҮБХИС-ийн захирлын Б-103 дугаар тоот тушаалаар ҮБХИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга -1, сургалт арга зүйн ахлах мэргэжилтэн – 2, судалгаа, дүн шинжилгээний мэргэжилтэн -1 бүхий 4 орон тоо, сургалтын 1 танхимтай ажиллаж байна.