ТҮҮХЭН ЗАМНАЛ:
- 1992 Эрдэм шинжилгээ, адъюнктурын тасаг
- 1996 Эрдмийн зэргийн сургалтын алба
- 1999 Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодлого зохицуулалтын тасаг
- 2001 Эрдэм шинжилгээний алба
- 2006 Докторантур, магистрантурын сургалт, эрдэм шинжилгээний алба
- 2008 Докторантур, магистрантурын сургалтын алба
- 2010 Эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын алба
- 2015 Боловсрол сургалтын хэлтэсийн бүрэлдэхүүн
- 2017 Ахисан түвшиний сургалтын алба
- 2022 Эрдмийн сургууль
ЗОРИЛГО:
- Боловсролын бакалаврын болон магистрын зэрэгтэй суралцагчдад батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдал судлал, удирдахуйн ухаанаар ахисан түвшний боловсрол олгох сургалт зохион байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй эзэмшүүлж, мэргэшсэн судлаач, эрдэмтдийг бэлтгэх.
ҮНДСЭН ҮҮРЭГ:
- Ахисан түвшний боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
- Ахисан түвшний сургалтын агуулга, стандартыг боловсруулах, тэдний уялдааг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;
- Ахисан түвшний сургалтад дээд боловсролын сургалтын арга зүйн шинэлэг технологийг нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх, гадаад дотоодын их дээд сургуулиудын шилдэг туршлагыг судлах, нутагшуулах ажлыг зохион байгуулах;
- Ахисан түвшний боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүдийн хичээлийн стандартыг мөрдүүлэх, шинэ агуулгаар баяжуулж, хөгжүүлэх;
- Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхыг нэмэгдүүлэх, их семинар, эрдэм шиинжилгээний хурал зохион байгуулах;
- Магистрант, докторантуудын судалгааны ажлын сэдвийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тогтоолыг их сургуулийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах;
- Магистрант, докторантуудад үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн санг үүсгэн баяжуулах;
- Их сургуулийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл, их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тогтоолыг их сургуулийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах;