БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан “XXI зууны дижитал технологи ба их сургуулийн багш’ сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 10 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд Microsoft Teams болон Edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулагдсан.
Нийт 3 өдрийн вебинар сургалтад Монгол улсын төрийн ба төрийн бус өмчийн 44 их, дээд сургуулийн 179 багш нарын төлөөлөл хамрагдаж БАТЛАМЖ гардан авахаар боллоо. Тус сургалт нь Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарт “Дижитал технологи дээд боловсролын багш”, “Сургалтын дизайн ба цахим сургалтын технологи”, “Цахим контент ба сургалтын нээлттэй нөөц материал (OER)”, “Дижитал профессор ба дижитал оюутан”, “Нийтэд зориулсан нээлттэй онлайн хичээл (MOOC)” гэсэн агуулгуудын хүрээнд багш нарын мэргэшлийн ур чадварт нь дэмжлэг үзүүлэхэд чиглэснээрээ онцлог байв.
Багшийн хөгжлийн төв