“МЭНДЧИЛГЭЭ”

Эрхэм генерал, офицер, эрдэмтэн багш, судлаач, ажилтан албан хаагч, сонсогч, оюутан, сурагчдаа!

Монгол Улсын боловсролын ууган байгууллагуудын нэг Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 100 жилийн түүхэн хугацаанд төр, нийгэм, цэргийн олон арван зүтгэлтнүүд эрдэмтэн багш, судлаач, генерал, офицер, ахлагч нарыг бэлтгэн гаргаж, Монгол эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах, Улс орны бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн билээ.

Манай сургуулийн эрдмийн хамт олон Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг угтаж Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ энх амгалан байдлыг батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх болон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаа Төр засгаас өндрөөр үнэлүүлж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнуулсан бахдам амжилттай угтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Их сургуулийнхаа эрдмийн хамт олондоо Монгол улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн баярын мэндийг хүргэж цаашдын эрдмийн их ажилд тань арвин их амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЗАХИРАЛ БРИГАДЫН ГЕНЕРАЛ                           П.ЖАРГАЛАН