“Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо”-ны Мастер багш бэлтгэх сургалт эхэллээ

Боловсрол, шинжлэх ухааны яам, Сингапур улсын Темасек сан, Политехникийн их сургуультай хамтран Монголын их дээд сургуулиудад зориулан “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтыг дэмжих төсөл’-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцоо” хөтөлбөрийн 6 багц сургалт зохион байгуулагдаж, түүнд Монгол улсын тэргүүлэх 6 их сургууль, хувиийн хэвшлийн зарим их сургуулийн төлөөлөл, түүний дотор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн багш нар амжилттай оролцсон билээ. Чанарын баталгаажуулалтын хүрээ, түүнийг хэрэгжүүлэх арга зүй, соёлыг Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллагуудад түгээн дэлгэрүүлэх замаар дээд боловсролын чанарыг тасралтгүй сайжруулан өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх, чанарын баталгаажуулалтын мэдлэг түгээх үндэсний мастер багш нарыг сонгон бэлтгэхэд энэхү хөтөлбөрийн зорилго чиглэж байгаа юм.

Өмнөх 6 багц сургалтанд оролцогсдоос сонгон авсан 25 багшийг үндэсний мастер багшийн сургалтад хамруулан, чанарын баталгаажуулалтын арга зүйг түгээн дэлгэрүүлэх ур чадварыг тэдэнд олгох,  Монгол Улсын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцооны гарын авлагын төслийг бэлтгэхэд чиглэсэн онол, дадлагын хосолсон 3 дахь багц сургалт 2021 оны 11 дүгээр сарын 29-өөс 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд  сэдвээр онлайн хэлбэрээр ZOOM ашиглан амжилттай явагдаж эхлээд байна.

“Мастер багш бэлтгэх сургалт’-нд ҮБХИС-ийн дотоод чанарын баталгаажуулалтын орон тооны бус багийн гишүүд болох Багшийн хөгжлийн төвийн сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, профессор Я.Чойжамц, их сургуулийн Дотоод аудит, чанарын албаны боловсрол, сургалтын чанарын үнэлгээний мэргэжилтэн, доктор (Ph.D) С.Дэнсмаа, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн авто, хуягт танкийн тэнхимийн багш, хошууч Б.Мөнх-Эрдэнэ нар сургуулиа төлөөлөн оролцож байна. Энэ сургалтын хүрээнд Монгол Улсын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тогтолцооны гарын авлагын төслийг бэлтгэх, өөрийн улсын их, дээд сургуулийн багш нарт зориулан ирэх оны 4 дүгээр сард явуулах Чанарын баталгаажуулалтын тогтолцооны түгээн дэлгэрүүлэх сургалтыг төлөвлөх, зохион байгуулах ажлын багуудад уг сургалтад оролцогчдыг хуваарилан ажиллуулж, арга зүйн дадлага олгох ажээ.

 

Хошууч Б.Мөнх-Эрдэнэ