Манай улсад халдварын дөрөв дэх давалгаа эхэлсэнтэй холбогдуулан дархлаажуулалтын 4дүгээр тунг энэ сарын 07-ноос хийж эхэлсэн билээ. Оргил үе нь энэ сарын 20-ноос хоёрдугаар сарын 10-ны үед тохиож өдөрт дээд тал нь 20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэж тооцоолж байна.
Засгийн газар болон Улсын онцгой комиссын зүгээс ямар нэгэн хөл хорио, хязгаарлалт тогтоохгүй гэсэн байр суурьтай байгаа хэдий ч халдварын энэ оргил үед монголын уламжлалт сар шинийн баяр давхцаж байна. Тиймээс их сургуулийн байнгын бие бүрэлдэхүүн та бүхэн ирж буй сар шинийн баяраар гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэхийн сацуу хурдацтай тархаж байгаа энэ хувилбараас сэргийлэн вакцины 4 дүгээр тунгаа яаралтай хийлгэж, эрсдлээс өөрийн болон хайртай бүхнээ хамгаалахыг уриалж байна.
ҮБХИС-н Удирдлага
ВАКЦИНЖУУЛАЛТЫН ЦЭГ/энд дар/