ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАРТ ЗОРИУЛСАН “ХҮН ТӨВТЭЙ ӨӨРЧЛӨЛТИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ҮБХИС-ИЙН БАГШ НАР АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан “Хүн төвтэй өөрчлөлтийн менежмент” сэдэвт 5 модуль сургалтыг 2022 оны 01 дүгээр сарын 18, 19, 20-ны өдрүүдэд Microsoft Teams болон Edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа.

Сургалтын зорилго нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын профессор багш нар, судлаачдад зориулан багшлахуй, суралцахуйн зан төлөв судлал, багшийн манлайллын боловсрол олгоход дэмжлэг үзүүлэхээс гадна, багшийн хөгжлийн MARS загвар, 70:20:10 багшийн хөгжлийн загварын талаар мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх, туршлагаа хуваалцахад чиглэгдсэн болно.

ҮБХИС-аас 14 багш энэ сургалтад сургуулиа төлөөлж амжилттай хамрагдаж түгээн дамжуулах сургалтыг сургууль, тэнхим, төвүүдийн багш нартаа хүргэж ажиллах юм. Сургалтад Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн 40 гаруй их, дээд сургуулийн 150 гаруй багш, судлаачид болон боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, арга зүйчид хамрагдсан болно.

ҮБХИС-Багшийн хөгжлийн төв