ШАТРЫН ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУГАЦААТ ЦЭРГҮҮД МАНЛАЙЛЛАА

Монгол Улсад Дотоодын цэрэг үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Дотоодын цэргийн штабаас энэ сарын 25-ны өдөр Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн нэгтгэл, ангид цэргийн жинхэнэ алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын дунд “Шатар”-ын тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Тэмцээний нээлтийн ёслолд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Чингис, ЗХЖШ-ын АУГ-ын Суртал хүмүүжил, мэдээлэл, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, ХХЕГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит эрхэлсэн дэд дарга, хурандаа П.Мөнх-Эрдэнэ нарын албаны хүмүүс оролцсон юм. Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэргийн 12 ангийн 64 хугацаат цэргийн алба хаагч оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс тэргүүн байрт Зэвсэгт хүчний 032 дугаар хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч Ё.Эрдэмдалай, дэд байрт Зэвсэгт хүчний 029 дүгээр ангийн хугацаат цэргийн алба хаагч, спортын дэд мастер, байлдагч П.Өсөхбаяр, гутгаар байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Б.Отгонбуудай, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч, байлдагч Н.Хүслэн нар эзэллээ. Тэргүүлсэн дайчдад Дотоодын цэргийн штабаас баяр хүргэж, шагнал гардуулсан юм.

Спорт сургалтын төв.