“ТАЛАРХАЛ” ИЛЭРХИЙЛЛЭЭ

2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Хэрлэн голд живж байсан 3 хүний алтан амыг аварсан Цэргийн нэгдсэн дээд сургуулийн сонсогч Э.Баянхүү болон 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр “Гачуурт”-ын чиглэлд явж байсан автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гарган, асаж буй галыг унтрааж аймшигт галын аюулаас эрдэнэт хүмүүний амь насыг аварсан  “Тэмүүжин-өрлөг” сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар нарт           ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан эр зориг, авхаалж самбаа гаргаж, бусдын төлөө сэтгэлээ зориулан, сонсогч, сурагчийнхаа үүргээ нэр төртэй биелүүлж, Монгол Улсынхаа ирээдүй болсон оюутан залуучууд, өсвөр насны хүүхдүүдэд  үлгэр дууриалал үзүүлж байгаад сургуулийн удирдлага, эрдмийн хамт олон бахархаж байгааг тэмдэглэн, “Талархал” илэрхийллээ.