АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН МАТЕМАТИК, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМИЙН 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ СУДЛААЧ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Аюулгүй байдлын дээд сургуулийн Математик, мэдээллийн технологийн тэнхимийн 2021-2022 оны хичээлийн жилийн “СУРГАЛТЫН ТЕХНОЛОГИ БА АРГА ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ-2022” багш судлаач, оюутан суралцагчдын эрдэм шинжилгээний бага хурал 2022.03.11-ний өдрөөс 2020.03.21-ний өдрийн хооронд 2 үе шаттайгаар зохион байгуулагдлаа.

Хуралд урилгаар ҮБХИС-ийн Нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, /Sc.D/ хурандаа Б.Өлзийхуяг, инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Булгантөгс, мэргэжилтэн, дэслэгч Бямбажаргал нар оролцлоо.

I шатны шалгаруулалтанд 19 багш судлаачийн хамтарсан 10 илтгэл, оюутнуудын  5 илтгэл оролцож, II шатны шалгаруулалтанд I шатнаас шалгарсан багш судлаачийн 5 илтгэл, оюутны 2 илтгэл хэлэлцэгдлээ.

Математик, мэдээллийн технологийн тэнхимийн  Сургалтын технологи арга зүйн шинэчлэл – 2022” эрдэм шинжилгээний бага хурал II шатны шалгаруулалтаас Тэргүүн байранд багш, судлаачийн илтгэлүүдээс тус тэнхимийн химийн багш, докторант Д.Долгормаа, мөн химийн багш докторант Н.Амаржаргал, математикийн багш, докторант Ц.Хонгорзул нарын хамтарсан Оюутны бие даалтын ажлыг үр дүнтэй зохион байгуулахад цахим орчны нөлөөлөл илтгэл, оюутан суралцагчдаас М2-220 бүлгийн оюутан Б.Эрдэнэтуул, Шинэцэцэг нарын хамтарсан “Системийн аюулгүй байдал хөтөлбөр хэрэгжилтийн өнөөгийн байдал” илтгэл (Удирдагч багш: компьютерийн багш, докторант К.Гэрэлчимэг) тус тус шалгарлаа.

Багш судлаач, оюутны илтгэлүүд цаг үеэ олсон, агуулгын хувьд өргөн цар хүрээтэй илтгэлүүд байлаа.

Багш судлаач, оюутан суралцагчдын цаашдын эрдэм номын ажилд амжилт хүсье.

 

МАТЕМАТИК, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ