Монголын Оюутны Спортын их наадмын “Таеквандо’-ын төрөл эрэгтэй, эмэгтэй 5 жингийн ангилалаар явагдаж аваргуудаа шалгарууллаа. Тус тэмцээнд спорт сурналтын төвийн багш Ж.Дашпүрэв дасгалжуулагчтай ҮБХИС-ийн баг тамирчид бүтэн багаар оролцон техник, ур чадвар, эр зоригоо сорин өрсөлдөж эрэгтэй 54 кг жинд Г.Одбаяр, 58 кг жинд М.Даваадэлгэр, +80 кг жинд Б.Гэрэлт-Од нар хүрэл медаль, эмэгтэй 46 кг жинд М.Номиндарь, 67 кг жинд Л.Ариунаа нар хүрэл медалийн эзэд боллоо. Медалийн оноогоор ҮБХИС-ийн баг 8-р байрт шалгарсан. Мөн АБДС-ийн оюутан Улсын шүүгч О.Энхбилгүүн тус тэмцээний “Шилдэг шүүгч’-ээр шалгарлаа.