Их дээд сургуулиудын багш, судлаачдад зориулсан нээлттэй сургалт хэлэлцүүлэгт ҮБХИС-ийн багш нар амжилттай хамрагдлаа

Энэ сарын 02, 03, 04-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Дээд боловсролын онол арга зүй” цувралын 2 дахь боть “Парадигмын шилжилт, багшлахуй, суралцахуй’  сургалт семинарт АДБС-ийн ММТТ-ийн багш Д.Долгормаа, Н.Амаржаргал, Ц.Хонгорзул нар танхимаар оролцож, сонирхсон багш нар онлайн хэлбэрээр тус сургалтад хамрагдлаа.

Хэлэлцүүлэгт философич, доктор Б.Пүрэвсүрэн, АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор, дэд профессор Б.Дамдиндорж болон П.Лхагвасүрэн, Д.Ганбат, П.Цэрэнчимэд, Д.Цогзолмаа, Д.Ариунболор, Б.Мэндсайхан, Г.Ганчимэг, Э.Эрдэнэбат, С.Нарантуяа, Э.Сувд зэрэг мэргэжлийн эрдэмтэд сургалт хэлэлцүүлэгт танин мэдэхүйн илтгэл тавьж, асуултад хариулж, санал болдлоо хуваалцаж, туршлага солилцож, түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан нь онцлог байлаа.

Багшийн хөгжлийн төв