Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан, байгууллагын хөгжлийн газраас зохион байгуулсан “Дээд боловсролын салбар дахь хүний нөөцийн хөгжил” сэдэвт цахим хэлэлцүүлэг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулагдаж ҮБХИС-ийн багшийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд болон харьяа сургуулийн багш нар цахимаар оролцов.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь их, дээд сургуулийн багш, удирдлагуудтай дээд боловсролын салбарт хүний нөөцийн хөгжлийг хэрхэн хангах талаар туршлага хуваалцах, санал солилцоход чиглэгдсэн байлаа.