“МОНГОЛЫН ИННОВАЦЫН 7 ХОНОГ” (INNOWEEK-2022)

“Нээлттэй инновац” уриан доор 9 дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд дараах үйл ажиллагаа явагдаж байна. Үүнд:

  1. Эрдэмтэдийн инновац шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга;
  2. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2022” сэдэвт ЭШХ, “Инновацын түншлэл” онол, практикийн хурал
  3. Цахим хэлэлцүүлэг: “Гарааны бизнесийн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт татах боломж”;
  4. Оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах “Гавал толгой” арга хэмжээ;
  5. “Best Paper Awards-2022” сэдэвт залуу судлаачдын ЭШХ;
  6. “Инновац ба энтрепренершипийн хөгжил” (ICIED-2022) ОУЭШХ;
  7. “Инновацилаг ЖДҮ” арга хэмжээ;
  8. “ХАА-н салбар дахь инновац ба хөрөнгө оруулалт” уулзалт, хэлэлцүүлэг зэрэг болно.

Дижитал эрин үеийн түншлэлийн онцлог, зах зээлийн үйл явцад гарч буй өөрчлөлт, шинэчлэл, түүний гарц шийдлийн талаар онол, практикийн хэлэлцүүлэг, хурлыг эдгээр өдрүүдэд өрнүүлж байна. Төр, бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Их дээд сургууль (ШУТИС, ҮБХИС, ХААИС, АШУИС гэх мэт), мэргэжлийн байгууллагуудын олон талт хамтын ажиллагаа, түншлэлийг дараагийн шинэ шатанд гаргах боломж, нөхцөлийг тодорхойлоход чиглэгдэв.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦЫН ХЭЛТЭС