Шинжлэх Ухааны Академи Батлан хамгаалах яамтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туршлага солилцох өдөрлөгийг 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав. Тус өдөрлөгт Батлан хамгаалахын яамны харьяа Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Монгол Цэргийн Музей, Батлан Хамгаалахын Төв Архив, Цэргийн Төв Эмнэлэг зэрэг 6 байгууллагын 30 гаруй төлөөлөл болон ШУА-ийн Байгалийн ухааны салбарын хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцов. ШУА 16 хүрээлэн1130 гаруй ажиллагсадтай бөгөөд эдгээрийн 830 гаруй нь докторын зэрэгтэй.
Өнөөдрийн туршлага солилцох өдөрлөгөөр ШУА-ийн Байгалийн ухааны салбарын хүрээлэнгүүд болох Физик технологийн хүрээлэн, Математик тоон технологийн хүрээлэн, Биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагаатай танилцах зорилготой байлаа.
Өдөрлөгийг ШУА-ийн ерөнхийлөгчийн зөвлөх, академич Т.Ган-Эрдэнэ, БХЯ-ны ШУТЗ-ийн нарийн бичгийн дарга, хурандаа, доктор (Ph.D), профессор Д.Содномцог нар нээн үг хэлж, ШУА-ийн Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор (Ph.D) С.Баяннасан хөтлөн явууллаа. Өдөрлөгийн үеэр хүрээлэнгийн захирлууд хүрээлэнгийнхээ эрдэм шинжилгээ, үйл ажиллагааг танилцуулж, арга хэмжээний төгсгөлд ШУА-ийн Байгалийн ухааны салбарын хүрээлэнгийн ЭНБД нар БХЯ-ны ирсэн зочдод хүрээлэнгийнхээ лабораториудыг танилцуулан харилцан мэдээ мэдээлэл солилцож цаашид хамтран ажиллах чиглэлээ тохирон саналаа ирүүлж баталгаажуулан төлөвлөгөө гарган ажиллахаар болов.
ШУА-ийн харьяа ГГЗХ, ООГФХ, ПХ, ГХ, ТИ болон ФХ, ОУСХ зэрэг хүрээлэнгүүдтэй 9 сард туршлага солилцох тус өдөрлөгийг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байгаа болно.
Цаашид хамтран ажиллах хүрээнд(Ж.Даваасамбуу академич):
- Суурь судалгаагаа баримтлах;
- Шинэ технологи, бүтээл:-Захиалгат төсөлт ажил, Асуудал шийдэх –Батерей, сумны дарь хийх-долоо хоногт нэг удаа хамтран ажиллах хөдөлмөрийн харилцааны график гаргаж болно. Мөн лазерийн технологийн лабораторид ажиллах, инновац, технологийн багажуудыг ашиглах боломжтой.
Хамтран ажилласан ШУА-ийн ФТХ, МТТХ, ХХТХ, БХ, БЦХ-ийн удирдлагууд болон баг хамт олонд талархсанаа илэрхийлье.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ ИННОВАЦЫН ХЭЛТЭС