“БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРЫН ЭМЭГТЭЙЧҮҮД” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Салбарын жендэрийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагааг дэмжих, сайжруулах ажлын хүрээнд БХЯ-ны ШУТЗ-ийн захиалгаар БХЭШХ-д 2021-2022 онд хэрэгжүүлсэн “Батлан хамгаалах салбарт эмэгтэй албан хаагчдын эзлэх байр суурь, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн судалгаа” сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулах, үүнтэй холбоотой  илтгэл хэлэлцүүлэх, санал, зөвлөмжийг дүгнэн нэгтгэх зорилгоор “Батлан хамгаалах салбарын эмэгтэйчүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр ҮБХИС-ийн БХЭШХ амжилттай зохион байгууллаа.

Хуралд БХЯ, ЗХЖШ, ҮАБЗ-ийн Ажлын алба, БШУЯ, МЦНХ, ҮБХИС, БХЭШХ-ийн төлөөлөгчид болох генерал, офицер, эрдэмтэн судлаачид, багш, ажилтан албан хаагчид оролцов.

Хуралд доорх илтгэлүүд хэлэлцэгдлээ:

  1. “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын бодлого төлөвлөлт, хамтын ажиллагаа”

О.Буянаа, ЖҮХ-ны Салбар дундын бодлого, зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, хариуцсан ахлах мэргэжилтэн

  1. “Батлан хамгаалах салбарт ажиллаж буй эмэгтэй албан хаагчдын салбартаа эзэлж буй байр суурь, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн судалгаа” сэдэвт судалгааны үр дүн, санал зөвлөмж

Б.Баатарсүрэн, БХЭШХ-ийн БХДШТ-ийн ЭШАА, доктор

  1. “Цэргийн байгууллагад эмэгтэй алба хаагчдыг ажиллуулж буй гадаадын зарим орны туршлага, сургамж”

Р.Энхболд, ҮАБЗ-ийн Ажлын албаны Стратегийн бодлогын хэлтсийн дарга, доктор, хурандаа

  1. “НҮБ-аас гаргасан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолыг Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага”

Б.Золжаргал, ЗХЖШ-ын Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн Олон улсын гэрээ, эрх зүйн мэргэжилтэн, ахмад

  1. “Зэвсэгт хүчний эмэгтэй ахлагч алба хаагчдад тулгамдаж буй асуудлууд, түүнд хийсэн шинжилгээ”

Ц.Оюунчимэг, ҮБХИС-ийн БХМСҮТ-ийн сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, тэргүүн ахлагч

  1. “Боловсрол дахь эмэгтэйчүүдийн оролцоо”

Б.Лхагвамаа, БШУЯ-ны БМТТ-ийн Цахим контентын зөвлөх, доктор, дэд профессор

  1. “Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клубын үйл ажиллагаа, цаашдын зорилт”

Б.Оюун, Монгол Цэргийн Нэгдсэн Холбооны дэргэдэх “Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн клубын тэргүүн, МЦНХ-ны УЗ-ийн гишүүн

Тус хурал нь Батлан хамгаалах салбарт эмэгтэй албан хаагчдын эзлэх байр суурь, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг судлан дүгнэсэн судалгааны үр дүнг хэлэлцэх зорилгоо амжилттай биелүүлэхийн зэрэгцээ ЖҮХ-оос дэвшүүлж буй Жендэрийн стратеги, салбар дундын харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн, НҮБ-аас гаргасан Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал тогтоолыг Зэвсэгт хүчинд хэрэгжүүлж буй улс орнуудын туршлага болон гадаадын зарим орнуудын ЗХ-ний сайн туршлагыг судлан хуваалцсан, эмэгтэй ахлагч алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг тусгайлан судалж, шинжилсэн, Монгол Улсын эмэгтэйчүүдийн боловсролын салбарт оруулж буй хувь нэмрийг сүүлийн 5 жилээр боловсролын түвшин бүрт шинжлэн сонирхолтой статистик шинжилгээгээр нотолсон, МЦНХ-ны дэргэдэх “Бид мартаагүй” эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг танилцуулсан илтгэлүүдийг хэлэлцсэн, үр дүнтэй, онцлог ач холбогдолтой хурал боллоо.

Энэхүү хурлын үр дүнд батлан хамгаалах салбарын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрийн хуваарилалт, ажлын ачаалал, онцлог, хэрэгцээ, ашиг сонирхол мөн бодлого боловсруулах үйл явцад нөлөөлөх боломж, үүрэг хариуцлага зэргийг шинжлэн дүгнэсэн, цаашид хэрэгжүүлэх бодлого, шийдвэр гаргалтад ашиглаж болохуйц чанартай судалгааны материал бий болохоос гадна оролцогчдын хэлэлцүүлгийн үеэр дэвшүүлсэн санал, санаачилга, зөвлөмжийг тусгасан, ажилтан, албан хаагчдын жендэрийн ойлголт, хандлагыг сайжруулах зөвлөмж бүхий хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарах юм байна.