МЭНДЧИЛГЭЭ

Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх хариуцлагатай, нэр хүндтэй их үйлсэд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөн, Эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч гэдгээ батлан харуулж, Монгол Улсын төр, засгийн шийдвэр, цэргийн дээд удирдлагынхаа тушаал, өгсөн үүрэг, ард түмэн, гэр бүлийнхээ итгэл найдварыг өвөрлөн дэлхийн халуун цэгүүдэд амь нас, эрүүл мэндийн өндөр эрсдэлтэй нөхцөлд хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн болон одоо үүргээ гүйцэтгэж байгаа эрэлхэг зоригтой энхийг сахиулагч дайчин эрс Та бүхэнд Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Эх орныхоо нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл, баатарлаг дайчин уламжлал, бахархах үйлсийн эзэд болсон энхийг сахиулагч эрэлхэг дайчид Та бүхнийг Монгол төрийн сүлд хийморь, Монгол цэргийн Их хар сүлд өнө мөнхөд ивээж, дэлхийд данстай энхийг сахиулагчдын маань ариун үйлс улам бүр арвижин батжиж, Монгол цэргийн яруу алдар, гавьяа үеийн үед өнө мөнхөд мандан бадрах болтугай.

ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН