ХҮҮХДҮҮДЭД ГАРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан тус сургуулийн офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын хүүхдүүдэд Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, 2022 онд мэндэлсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулан эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүссэн юм.

Бяцхан үрсийг төлөөлөн эцэг, эхчүүд бэлгийг хүлээн авч сургуулийн удирдлагатай дурсгалын зураг татууллаа.