ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ БОЛОН АБДС-ИЙН ИНЖЕНЕР МЕХАНИКИЙН ТЭНХИМИЙН БАГШ НАР “ИНЖЕНЕРИЙН ХИЧЭЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ЗААХ НЬ’ СЭДЭВТ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын Ерөнхий Газраас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр их, дээд сургуулийн профессор багш нарын судалгаа, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “SCIENCE’ цуврал цахим хэлэлцүүлгийг Монгол, Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуультай хамтран “ИНЖЕНЕРИЙН ХИЧЭЭЛИЙГ ҮР ДҮНТЭЙ ЗААХ НЬ’ сэдвээр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь багшийн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон инженерийн хичээлийг заах арга зүйтэй холбоотой туршлагаас хуваалцаж, санал солилцоход чиглэж байв.

Хэлэлцүүлгээр МГТИС-ийн дэд захирал Л. Алтангэрэл (Ph.D) “МГТИС-ийн багшийн хөгжлийн үйл ажиллагааны туршлага” сэдвээр, МГТИС-ийн Физикийн профессор Н.Баттулга (Ph.D) болон МГТИС-ийн Механик инженерийн профессор Сунгчил Лий (Ph.D) нар “Инженерийн хичээлийг үр дүнтэй заах нь” сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэг Microsoft Teams-ээр зохион байгуулагдаж манай багш нар идэвхитэй оролцон харилцан туршлага хуваалцаж идэвхитэй оролцлоо.

 

ҮБХИС-ИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ