Монгол Улсад “Ковид-19” вирусийн Омикроны ВА4, ВА5 дэд хувилбараар өвчилсөн тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандалттай байгааг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас онцгойлон анхааруулсныг сургуулийн нийт бие бүрэлдэхүүнд анхааруулж байна. ВА4, ВА5 халдварын шинж тэмдэг нь Омикроны өмнөх хувилбартай төстэй байна. Үүнд:
- Ханиалгах
- Нус гоожих
- Хоолой өвдөх
- Толгой өвдөх
- Ядарч сульдах
- Булчингаар өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байгааг анхааруулж, доорх зөвлөмжийг ягштал мөрдөж байхыг зөвлөж байна.
– 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сургуулийн байрлалд нэвтрэхдээ амны хаалт, гар ариутгагчийг заавал зүүсэн байх;
– Харьяаллын сургуулиуд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Зэвсэгт хүчний анги, байгууллагад дагаж мөрдөх зөвлөмжийг зурагт хэлбэрээр хэвлэн олшруулж мэдээллийн самбар, хаалга бүрд байршуулж сурталчлах;
– коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, зөвлөмж анхааруулгыг Эрүүл мэндийн яамны веб хуудас /www.mohs.mn/ болон фейсбүүк цахим хуудас /www.facebook.com / www.mohs.mn/-аас авч, мэдээллийг цаг алдалгүй авч, арга хэмжээг байх;
– сонсогч, хугацаат цэргийн алба хаагч нарт амрах, хооллохоос бусад үед амны хаалтыг тогтмол зүүлгэн сольж шинэчлэх, гарын болон хувийн ариун цэврийг сахиулах;
– нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэх, амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэт дэлгээд ам, хамар, эрүүгээ бүгдийг халхалсны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулж зүүх;
– амны хаалтыг тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар хүрэлгүй, чихний уяанаас барьж устгах;
– гарын болон хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс баггүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйжүүлэх;
-гар утасны цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, хэвших;
– ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юм уу эсвэл тохойгоороо халхалж шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх;
– гэр орон, албан тасалгаандаа агаарын солилцоог өдөрт 3-4 удаагийн давтамжтайгаар тогтмол хийх;
– өдөр тутмын хоолны найрлага, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч мах, гурил, будаа, жимс, ногооны харьцааг тэнцүүлэн, витаминлаг болон илчлэг хоолыг хэрэглэх, ус болон шингэн зүйлийг ихээр ууж биеийн дархлааг дэмжих;
– бага насны болон нярай хүүхдийг үнсэхээс зайлсхийх, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх;
– гэрийн тэжээвэр амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, тахианы мах болон далайн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийх, мах, өндгийг бүрэн чанаж хэрэглэх;
– хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идэх. Бага насны хүүхдүүдэд бусад хүний ууж хэрэглэсэн аяга, тавгийг дамжуулж хэрэглэхгүй байхыг хэлж ойлгуулах;
– хүүхдийн тоглоомыг угааж цэвэрлэн, халдваргүйжүүлж байх;
– гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх;
– нийтийн эзэмшлийн газар, гудамж, талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх;
– халдварын эрсдэлтэй улс орнуудад зорчихгүй байх;
– байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
– хлор агуулсан халдваргүйжүүлэх бодисын тусгай зөвшөөрөл бүхий үйлдвэрлэгч байгууллагаас авч, зааврын дагуу зөв найруулж, үйлчлэх хугацааг баримтлан арчих болон шүрших аргаар ариутгалыг тогтмол хийх;
– хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдын гар угаах нөхцөлийг бүрдүүлж, амны хаалт, бээлий, халаасны болон суурин гар ариутгагч уусмалаар хангах;
– ажлын байр, өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, олог хүний гар хүрч амархан бохирдох эрсдэл бүхий хаалганы болон шатны бариул, кодон түгжээ, унтраалга, ширээ сандал, ариун цэврийн өрөөний цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам болон бохирдсон тохиолдол бүрд хийх ;
– байгууллагын үйлчилгээнд ашиглаж байгаа тээврийн ажилд гарахын өмнө болон дууссаны дараа халдваргүйжүүлэх бодисоор шүршиж ариутгах, агаар сэлгэлтийг хийх:
– хүнсний бүтээгдэхүүнийг баталгаат ханган нийлүүлэгч байгууллагуудаас авах;
– гал тогоо, хоол боловсруулах үйл ажиллагаанд ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж, хэрэгслийг стандарт зааврын дагуу цэвэрлэж, ариутгаж халдваргүйжүүлэх:
– хоол, хүнсийг бүрэн боловсруулж, бие бүрэлдэхүүнд түгээх;
– хог цуглуулах цэг, хогийн савыг дүүргэлгүй суллах, ариутгаж цэвэрлэх арга хэмжээ авах;
– амны хаалт зүүгээгүй иргэнийг тухайн байгууллагад нэвтрүүлэхгүй байх, хяналт-шалгалтыг тогтмолжуулах;
– байгууллагын хэмжээнд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг аль болох зохион байгуулахгүй хязгаарлах.