Монголын номын сангуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог спортын XIII дахь удаагийн наадмыг 2022 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ҮБХИС-ийн төв номын сан амжилттай зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
Тус спортын наадамд улс, аймаг, нийслэл, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын 22 багийн 280 гаруй тамирчид оролцож, спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Төв аймгийн номын санчдын баг тэргүүн байр, ҮБХИС-ийн номын санчдын баг дэд байр, МУИС-ийн номын санчдын баг гутгаар байранд тус тус шалгарлаа. Ирэх жилийн спортын наадмыг Сүхбаатар аймгийн номын сан зохион байгуулахаар боллоо.