“ТЭМҮҮЖИН ӨРЛӨГ’-ИЙН СУРАГЧ БУСДЫН АМИЙГ АВАРЧЭЭ

Нийслэлийн Тэргүүний “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 12а ангийн сурагч Г.Хангал нь 2022 оны 11-р сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд БЗД-ийн нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн автобусны буудал дээр 40 орчим насны эрэгтэй таталт өгч бие нь муу байхад цаг алдалгүй анхны тусламж үзүүлж тухайн хүний алтан амыг аварсан баатарлаг үйлсийн эзэн болсон талаар талархлын захиа илгээсэн байна. Энэрэнгүй үйлсийн эзэн 12а ангийн сурагч Г.Хангалдаа баяр хүргэе. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.