Монгол дахь хосолсон сургалтын чиглэлээр багш нарын чадавхийг бэхжүүлэх нь төсөл үргэлжилж байна

A Pilot Project on Digital Transformation of Higher Education in Asia-Pacific: Capacity Building for Teachers on Blended Learning in Mongolia (IIOENC/MUST2022)

 

ЮНЕСКО болон ШУТИС-ийн хамтарсан “A Pilot Project on Digital Transformation of Higher Education in Asia-Pacific: Capacity Building for Teachers on Blended Learning in Mongolia’ Холимог сургалтын арга зүйг хөгжүүлэх хөтөлбөрийн нээлт болон эхний танилцуулга сургалт 2022 оны 9-р сард зохион байгуулагдаж манай сургуулийн багш нар оролцож байгаа билээ. 2022 оны 9-р сараас 2023 оны 5-р сарыг дуусталх хугацаанд сургалт, хэрэгжүүлэлт, судалгаа гэсэн хэсэгтэйгээр хэрэгжих уг хөтөлбөрийн бэлтгэл ажлууд ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төв дээр хийгдэж байна.
Хөтөлбөрийн сургалтын хэсэг нь дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд:

  1. Сургалт Т1: 2022 оны 12-р сарын 6-наас 10-ны өдрүүдэд Холимог сургалтын арга зүйн гадаад багштай сургалт онлайн, танхим хосолсон хэлбэрээр явагдана.
  2. Түгээн дэлгэрүүлэх сургалтын бэлтгэл ажил: 2023 оны 1-р сарын 16-ныг хүртлэх хугацаанд Сургалт Т1-д хамрагдсан нийт багш нар “Холимог сургалтын арга зүй’-н сургалт явуулах бэлтгэл хангана.
  3. Түгээн дэлгэрүүлэх сургалтыг ШУТИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС-ийн
    багш нарын баг дараах 2 үе шаттайгаар зохион байгуулна:

    • Сургалт Т2: 2023 оны 1-р сарын 16-наас 20-ны өдрүүдэд өөрийн сургуулийнхаа нийт багш нарт;
    • Сургалт Т3: 2023 оны 1-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд Боловсролын Ерөнхий газартай хамтран улсын хэмжээний ИДС-ийн багш нарт;
  4. Түгээн дэлгэрүүлэх 2 шатны сургалтыг амжилттай зохион байгуулснаар “Холимог сургалтын арга зүйн мастер багш’-ийн сертификат авч, цаашид уг арга зүйн сургалтыг явуулах эрх нээгдэнэ.

Уг төсөлд хамрагдаж байгаа багш нартаа амжилт хүсье

Багшийн хөгжлийн төв