Номын санчдын мэргэжил ур чадварыг дээшлүүлэх “Мэргэжил арга зүйн сургалт’-ын хүрээнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга Бригадын генерал Г.Болор “Өнөөдрийн уншигч, маргаашийн манлайлагч’ сэдвээр үнэтэй мэдээлэл, сургамж зөвлөгөө өглөө. Энэхүү арга хэмжээнд Харуул үйлчилгээний ротын 47 хугацаат цэргийн алба хаагчид хамрагдсан юм. Тэрээр илтгэлдээ Зэвсэгт хүчний ний нийт бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл, оюун санаа, мэдлэг боловсролын түвшин дээшлэхэд ном унших нь онцгой ач холбогдолтой “Юу уншихаа олно гэдэг ухаан, олсон мэдлэгээ бусдад түгээнэ гэдэг хэрэглээ’ уншиж сурна гэдэг бол байнгын өдөр тутмын дасгал сургуулилт гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Нээлттэй асуулт хариултаар энэ удаагийн арга хэмжээ өндөрлөлөө.