Багшийн хөгжил, цахим сургалтын төв болон Гадаад хэлний сургалтын төвийн 2023 оны 01 дүгээр сарын ажлын төлөвлөгөөний дагуу хамтран арга зүйн семинар зохион байгууллаа. Семинарын арга хэмжээг нээж Гадаад хэлний сургалтын төвийн дарга дэд хурандаа М.Хонгорзул тус үйл ажиллагааны зорилго, үр дүн, ач холбогдол, цаашид хамтран ажиллах талаар саналаа хэлж оролцогсдод амжилт хүслээ.
Семинарын зорилго: ҮБХИС-ийн багшийн хөгжлийн стратеги, бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга зүйн талаар багш нарт мэдээлэл хүргэх, гадаад хэлний багш нарын сургахуй, багшлахуйн арга зүйн чадамжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, их сургуулийн багшийн арга зүйн “сайн” туршлагуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх.
Семинараар: БХЦСТ-ийн Сургалт, арга зүйн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Оюунбилэг “Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн танилцуулга, ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга зам, хэрэгжүүлсэн ажлын үр дүн, чиг хандлага сэдвээр илтгэл тавьж “ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн хөтөлбөрийг ГХСТ-д хэрэгжүүлэх арга зам” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.
БХЦСТ-ийн зөвлөх профессор Я.Чойжамц “Багш, багшлахуйн тухай, агуулгын шинэчлэлт’, “Орчин үеийн багшлахуйн арга зүйн хөгжлийн хандлага”, “Багшийн манлайлал”, “Багшлахуй үр дүн” сэдвүүдээр илтгэл тавьж “Гадаад хэлний багшлахуйн хандлага төлөв” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж багш нартай санал бодлоо солилцов.
Хамтран ажилласан Гадаад хэлний сургалтын төвийн дарга, дэд хурандаа М.Хонгорзул болон багш нартаа Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсье.
Багшийн хөгжил, цахим сургалтын төв