2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ (ҮБХИС)-ийн захирал, Бригадын генерал П.Жаргалан БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтад ҮБХИС-ийн удирдах бүрэлдэхүүн болон холбогдох албан тушаалтан нар байлцав. Уг уулзалтаар хоёр улсын Батлан хамгаалахын салбарын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, БНПУ-ын цэргийн сургууль болон ҮБХИС-ийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан санамж бичиг үзэглэх, багш судлаачид харилцан солилцох зэрэг асуудлаар ярилцаж, хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов.