ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

ҮБХИС-ийн хичээлийн жилийн эхэнд уламжлал болон зохион байгуулагддаг багш нарын сургалт, арга зүйн зөвлөгөөн 2023.02.17-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн зөвлөгөөний зорилго нь багшлах бүрэлдэхүүнийг багшлахуй, сургахуйн болон судалгааны арга зүйн шинэ хандлага руу чиглүүлэх, багаар ажиллах арга барилыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байлаа.

Зөвлөгөөнийг нээж ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал,  Доктор /Sc.D/ хурандаа Б.Өлзийхуяг үг хэлж хурлын агуулга, ач холбогдлын талаар товч мэдээлэл хийж уг арга хэмжээнд амжилт хүслээ.

Хөтөлбөрийн дагуу эхний илтгэлийг БХЭШХ-ийн Цэргийн түүх, сургамж судлалын төвийн дарга доктор (Ph.D) дэд профессор, хошууч Т.Сүхбаатар “Хувь хүний хөгжил ба өөрийгөө хөгжүүлэх нь” сэдвээр сонирхолтой лекц уншсан бол, “Их дээд сургуулийн багшийн хөгжил, манлайлал-судалгааны арга зүй” сэдвээр ШУТИС-ийн зөвлөх багш доктор “дэд профессор /Sc.D/ профессор Л.Оюунцэцэг, “Багийн менежмент ба хөдөлмөрийн бүтээмж” ОУУБИС-ийн гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/ дэд профессор Б.Оюун-Эрдэнэ, “Судалгааны ажлыг гүйцэтгэх арга зүй” ШУТИС-ийн доктор /Sc.D/ профессор Б.Цэцгээ, “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих арга зүй” ШУТИС-ийн доктор /Ph.D/ профессор Б.Загдхорол нар тус тус сонирхолтой, шинэлэг илтгэлүүд хэлэлцүүлж багш нарын асуултад хариулсан нь багш нарт судалгаа шинжилгээний ажлаа эрчимжүүлэх сэдлийг төрүүлж, хувь хүний хөгжил, манлайлал, багийн ажиллагаа хөдөлмөрийн бүтээмжид нь хэрхэн нөлөөлдөг талаарх мэдлэгээ сэргээж, үйлдэл болгох урам өгсөн ач холбогдолтой зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөний төсгөлд ҮБХИС-ийн захирал, Бригадын генерал профессор П.Жаргалан нэгдсэн дүн гаргаж үүрэг чиглэл өгсөнөөр өндөрлөлөө.

Багш нарын арга зүйн зөвлөгөөнийг Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал  Доктор /Sc.D/ хурандаа Б.Өлзийхуяг удирдлагаар ханган, арга хэмжээг Сургалтын хэлтсийн дарга Хурандаа Б.Батмөнх удирдан явуулж Сургалтын хэлтэс, Эрдэм шинжилгээ, инновацын хэлтэс, Багшийн хөгжил, цахим сургалтын төв хамтран зохион байгууллаа.

Мөн дэмжин ажилласан сургуулийн удирдлага, захиргааны удирдлагын хэлтэс, санхүүгийн хэлтэс, ар талын хэлтэс, мэдээллийн технологийн тасгийн хамт олондоо нийт багш ажилчид, арга хэмжээг зохион байгуулагчдын нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

ҮБХИС-ийнхаа удирдлага нийт эрдэмтэн судлаач, багш, албан хаагчиддаа 17 дугаар жарны Үзэсгэлэнт болгогч хэмээх Харагчин туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлэн сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсье.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ