Цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндон-100 жил сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

БХЭШХ-ийн үүсэн байгуулагдсаны 45 жилийн ойг угтсан арга хэмжээний хүрээнд Төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндонгийн алдар гавьяаг нь алдаршуулан мөнхжүүлэх, залуу хойч үедээ сурталчлах зорилгоор Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Ерөнхий цэргийн ассоциаци, төрийн бус байгууллагатай хамтран” Цэргийн нэрт зүтгэлтэн хурандаа генерал Ж.Ёндон-100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

Хуралд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар, Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ж.Өсөхбаяр, БХЯ-ны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа, ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан болон найз нөхөд, үр хүүхэд, ач нар, төрөл төрөгсөд, ерөнхий боловсролын дунд сургуулийн болон академийн нэг ангийнхан, аймаг, сумын нутгийн зөвлөлийн дарга нар болоод БХЯ, ЗХЖШ-ын ажилтан, офицерууд, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаач, багш нар оролцлоо.

Эрдэм шинжилгээний хуралд “Монгол төрийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон”, “Хурандаа генерал Ж.Ёндонгийн цэргийн хэрэгт оруулсан хувь нэмэр”, “Нэрт сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, хурандаа генерал Ж.Ёндон”, “Хурандаа генерал Ж.Ёндонтой холбогдох архивын баримтын судалгаа”, “Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа хурандаа генерал Ж.Ёндонгийн гэрэл зургийн судалгаа”, “ДуураЙлт сурган хүмүүжүүлэгч, дагуулах сэтгэл зүйч, дуурьсалд удирдагчийн тухай дуртгал”, “Өрх гэрийн тэргүүн төдийгүй цэрэг, армийнхандаа эцэг мэт байсан хүн” зэрэг сэдвүүдээр судлаач эрдэмтэд, найз нөхөд, гэр бүлийн төлөөллөөс илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн болон туслах илтгэлүүдийг нэгтгэн эмхэтгэл болгон хэвлүүлэн зочид төлөөлөгчид, ар гэрийнхэнд өглөө.

Энэхүү хурал нь Монгол генералын өдөр, энхийг сахиулагчдын өдөр зэрэг бахархалтай үйл явдлын өнгөн дээр болж буй нь энэхүү эрдэм шинжилгээний хурлын онцлог боллоо.

Хуралд тавьсан илтгэлүүд, БХЯ, ЗХЖШ, ҮБХИС, ар гэр, ахан дүүс, сургууль, хамт олон, найз нөхдийнх нь төлөөлөл болсон олон хүний хэлсэн үг нь “Ж.Ёндон судлал”-ыг  гүнзгийрүүлэн судлахад үнэтэй хувь нэмэр болно гэдэгт найдаж байна.

 

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

“ЕРӨНХИЙ ЦЭРЭГ АССОЦИАЦИ” ТББ