ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮНИЙ ГЭРЧИЛГЭЭ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ОЛГОЛОО

Монгол Улсын Шинжлэх ухааны академийн салбаруудын бага чуулганы 2023-2024 оны нөхөн сонгууль саяхан явагдсан билээ.
Тэгвэл өнөөдөр нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүдэд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн тэргүүлэгчдийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 17/23 дугаар тогтоолын дагуу бага чуулганы гишүүний гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгогдлоо.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн (БХЭШХ)-ээс нэр дэвшсэн тус хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор О.Үржин Шинжлэх ухааны академийн “Хүмүүнлэгийн ухааны салбарын бага чуулган”-ы гишүүнээр, мөн хүрээлэнгийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, цэргийн ухааны доктор (Ph.D), дэд профессор С.Пүрэвдорж Шинжлэх ухааны академийн “Хими, биологийн салбарын бага чуулган”-ы гишүүнээр тус тус сонгогдож, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Академич Д.Рэгдэл болон Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, Академич Г.Чулуунбаатар нараас гишүүний гэрчилгээ, энгэрийн тэмдгээ хүлээн авлаа.
Шинжлэх ухааны академийн салбарын бага чуулганы гишүүнээр томилогдсон эрдэмтдийнхээ цаашдын эрдэм, судлалын ажил үйлсэд амжилт хүсэж, эрүүл энх, саруул сайхан байхын өлзийтэй ерөөл өргөн барья.
БХЭШХ