ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЗААХ АРГА ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн заах арга зүйн зөвлөгөөн 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
Тус зөвлөгөөнд нь ҮБХИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааг боловсролын эрх зүйн шинэчлэлд нийцүүлэн өөрчлөх, Монгол Улсын боловсролын эрх зүйн шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, 2023-2024 оны хичээлийн жилийн зорилго, зорилтыг тодорхойлж нэгдсэн ойлголтод хүргэх зорилготой юм.
Тус зөвөлгөөнд БХЯ-ны ТЗУГ-ын дарга, доктор/Ph.D/, хурандаа Р.Энхболд, ҮБХИС-ийн удирдлага, багшлах бүрэлдэхүүн, сургалтад дэмжлэг үзүүлэх албан тушаалтнууд болон БХЭШХ-ийн бүрэлдэхүүн оролцсон бөгөөд ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор/Ph.D/, хурандаа Б.Энхзоргол нээж үг хэлсэн юм.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр Хуулийн зөвлөх М.Пүрэвсүрэн “Монгол Улсын боловсролын эрх зүйн шинэчлэлийн тухай” танилцуулга, Дэд хурандаа Г.Эрдэнэтуяа “ҮБХИС-ийн профессор, багш нарын цалингийн шатлал, нэмэгдэл”-ийн талаар нийт бүрэлдэхүүнд танилцууллаа.