Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарлаж, улмаар өөрийн ивээл дор “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган”-ыг зохион байгуулах шийдвэр гаргасан.
Чуулганыг угтаж Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын манлайлах, мэргэжлээрээ бахархах, мэдлэг, ур чадвар, албандаа хандах хандлага, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, хамтын нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн идэвхийг өрнүүлэх, тэдний гэр бүл, хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүллээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд оролцох бие бүрэлдэхүүний илтгэлийг шалгаруулах комисст БХЭШХ-н Цэргийн түүх, сургамж судлалын төвийн хамт олон орж ажиллан төвийн дарга доктор, хошууч Т.Сүхбаатар 8 сарын 18 нд төрийн ордонд болсон хурлын эхний үе шатыг удирдан оролцлоо.
Дараагийн арга хэмжээ болох “Шилдэг офицер-2023” уралдааны илтгэлийн уралдааны ерөнхий шүүгчээр төвийн дарга доктор, хошууч Т.Сүхбаатар 8 сарын 23-25 ны хооронд ажилласан ба 9 сарын 8-10 ны өдрүүдэд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Хар зүрхний хөх нуурт болсон төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 817 залуу офицерын чуулга уулзалтад доктор, хошууч Т.Сүхбаатар Хар зүрхний хөх нуурын домог түүхээр оролцогч нарт лекц уншиж танилцуулга хийлээ.