МЭНДЧИЛГЭЭ

Монгол Улсын боловсролын ууган байгууллагуудын нэг Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн хамт олон, төгсөгчид Монгол эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж, эрх чөлөөт ард түмнийхээ энх амгалан байдлыг батлан хамгаалж, аюулгүй байдлыг бэхжүүлэх болон бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн бөгөөд төрөлх сургуулийн маань өнөөгийн шинэ төрх чухамхүү багш Та бүхний бүтээлч үйлс, авьяас чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүн хэмээн сургуулийн удирдлага дүгнэж байдгийг баярын энэ өдрүүдэд бахархан тэмдэглэхэд таатай байна.
Та бүхэндээ Боловсрол шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 102 жил, Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь өдрийн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлж, сургалт, эрдэм судлалын эрхэм чухал, энэрэнгүй ариун үйлсдээ урьдын адил үнэн сэтгэлээ зориулж, ёс зүйг эрхэмлэн захиж, мэдлэг ур чадвараа байнга сайжруулан хөгжүүлж, амжилтын шинэ оргилд гарахын ерөөлийг өргөж, ажилд тань арвин их амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Хүмүүн бүхэнд сайн сайхан бүхнийг шингээсэн, түмэн ачлалт багш та нарын маань өлмий бат оршиж, мэлмий тунгалаг байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ
ПРОФЕССОР, БРИГАДЫН ГЕНЕРАЛ П.ЖАРГАЛАН