ҮБХИС-ИЙН “СПОРТЫН БАГА НААДАМ-2023” ЭХЭЛЛЭЭ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сонсогч, сурагч, оюутнуудын “Спортын бага наадам-2023” цогцолбор тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сонсогч, сурагч, оюутнуудын бие бялдар, авхаалж самбааг хөгжүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, хамт олон, багын ажиллагаа, идэвхи санаачилгыг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, спортоор нөхөрлөн танилцаж, шилдэг хамт олон, баг тамирчдыг шалгаруулах зорилгоор тус цогцолбор тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээн нь ширээний теннис, дартс, шатар, даам, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн төрлүүдээр 2023 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал ҮБХИС-ийн Спорт сургалтын төв болон Төв номын санд зохион байгуулагдана.
Нийт цогцолбор тэмцээнд оролцож буй баг, тамирчдад амжилт хүсье.