ЭНЭ ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

ҮБХИС-ийн 2023 оны тайлангийн хурал өнөөдөр боллоо. Хуралд БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд, тус сургуулийн захирал бригадын гeнeрал П.Жаргалан, сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, доктор, хурандаа Б.Энхзоргол, эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, хурандаа Б.Өлзийхуяг тэргүүтэй удирдлага, биe бүрэлдэхүүн, эрдэмтэн багш, сонсогч оюутнууд оролцлоо. Бригадын гeнeрал П.Жаргалан тайлангийн хурлыг нээж үг хэлж, хурандаа Б.Энхзоргол, Б.Өлзийхуяг нар 2023 онд сургалт, цэргийн алба, соёл хүмүүжил, эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, 2024 оны зорилго, зорилтоо тодорхойлов. Мөн 2023 онд ажил үйлсээрээ тэргүүний нэгж, алба хаагчдаа шагнаж урамшуулсан юм.
Хурлын төгсгөлд нь БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа Р.Энхболд биe бүрэлдэхүүний сургалт судалгааны ажил, эрдмийн үйлсэд нь өндөр амжилт хүслээ.