ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР АЮУЛГҮЙ БАЙДАЛ, БАТЛАН ХАМГААЛАХ БОДЛОГЫН ЧИГЛЭЛЭЭР ТУССАН ЗОРИЛТУУДЫН ТАЛААР ТАНИЛЦУУЛЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж, улс орны нийгэм эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаар тодорхой зорилт дэвшүүлэн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд болон Төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн байгууллагуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг ханган, хоёр жил тутамд явц, үр дүнг үнэлж дараагийн шатны арга хэмжээг тодорхойлдог.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх брагидын генерал Д.Баасандамба өнөөдөр ҮБХИС-д ажиллаж, бие бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021-2027 оны бодлого үйл ажиллагааны хөтөлбөрт 9 чиглэл, 50 гаруй асуудлыг багтаасан Монгол Улсын нийгэм эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, аюулгүй байдал батлан хамгаалах, гамшгаас хамгаалах талаарх зорилтуудыг харилцан уялдаатай хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн байдаг хэмээв.
Тухайлбал, Хүнсний хувьсгал, Эрүүл монгол хүн, Тэрбум мод, Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын шинэчлэл, Кибер аюулгүй байдал болон Мэдээллийн аюулгүй байдлыг хангах болон гадаад бодлогын талаар дэвшүүлсэн зэрэг олон зорилт амжилттай хэрэгжиж байгааг онцолсон