ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН II УЛИРЛЫН СУРГАЛТ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах замаар их сургуулийг магадлан итгэмжлүүлж, их сургуулийн эрэмбэ, чансааг ахиулах зорилгоор “Сургалт, эрдэм шинжилгээний ажлыг сайжруулах боломж” сэдвийн хүрээнд өнөөдөр ҮБХИС-ийн Соёлын төвд Цэргийн сургалт, эрдэм шинжилгээний арга зүйн цугларалтыг зохион байгуулж байна.
ҮБХИС-ийн удирдах болон багшлах бүрэлдэхүүн, эрдэм шинжилгээний ажилтан, сургалтад дэмжлэг үзүүлэх албан тушаалтнууд оролцож, ҮБХИС-ийн эрдэм шинжилгээ хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор (Sc.D), профессор, хурандаа Б.Өлзийхуяг нээлээ.
Өнөөдрийн цугларалтаар Л.Гантулга “Эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүл сонгож, нийтлэл хэвлүүлэхэд анхаарах асуудал”, Төслийн баг “Хосолсон сургалтын арга зүй, хэрэгжүүлэх боломж”, Инновацын хэлтэс “Оюуны өмчийн талаарх эрх зүйн шинэчлэл, оюуны өмчийг мэдүүлэхэд анхаарах зүйлс”, МУБИС-ийн боловсролын судалгааны хүрээлэнгийн захирал доктор профессор Я.Шийлэгмаа “Хиймэл оюун ухааныг сургалт”, Сити их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал академич Ж.Тэмүүжин “Монгол судлаачдын олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлсэн замнал, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх арга зүй судалгааны ажилд зохистой ашиглах нь”, НБИХГ-ын инновацын төсөл хариуцсан халах мэргэжилтэн Б.Удвал, НБИХГ-ын Сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн Ж.Дорждулам “ҮБХИС, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж буй төсөл, боломж” сэдвүүдээр нийт бие бүрэлдэхүүнд мэдээлэл өгч, танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.