“АХЛАГЧ НАРЫН ДАРГЫН БЭЛТГЭЛ-ОНОЛЫН” СУРГАЛТ БОЛЛОО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн “Ахлагч нарын даргын бэлтгэл-онолын” сургалт болж өндөрлөлөө.
Ахлагч нарын мэргэжлийн бэлтгэл, ур чадвар, онолын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтын эхэнд ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан “ҮБХИС-ийн хөгжлийн бодлого, цаашдын чиг хандлага”, П.Болод “Монгол бичиг”-ийн сургалт зохион байгуулах, Бэлтгэл хурандаа Н.Лхагвасүрэн “Мотобуудлагын салаа давшилтад”, Тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг “НАТО-ийн гишүүн болон түнш улс орнуудын даргалах албан тушаалын ахлагч нарын ахисан түвшний манлайллын сургалтын онцлог” болон “Судалгааны арга зүй” талаар тус тус мэдээлэл, танилцуулгыг ҮБХИС-ийн нийт ахлагчийн бүрэлдэхүүнд хийсэн бол,
Тус сургалтын төгсгөлд ҮБХИС-ийн сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг 2024 оныг Ахлагчийн жил болгосонтой холбогдуулж “Ахлагчийн жил”-ажлын хүрээд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд их сургуулийн оролцоо, хийгдэх ажлуудыг танилцуулж, Тэргүүн ахлагч М.Гансүх “Зэвсэгт хүчний болон төрийн цэргийн ба хууль сахиулах байгууллагын ахлагч нарын эрдэм шинжилгээний хурал”-ийн талаар мэдээлэл хийж, “Ахлагч нарын даргын бэлтгэл-онолын” сургалтын дүнг танилцуулснаар өндөрлөсөн юм.