МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт мөрдөс гоёсон цэргийн бүсгүйчүүд, багш хэмээх эрхэм алдраа дуурьсгах эрдэмтэн багш, судлаач ажилтан алба хаагч, сонсогч, оюутан та бүхэндээ болон даян дэлхийн энх тайвны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй энхийг сахиулагч эмэгтэйчүүд ҮБХИС-д ажиллаж байсан үе үеийн эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол дэлхийн улс орнууд эмэгтэйчүүдийн эрхийг баталгаажуулан, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэгш оролцуулах, тэдний эрхийн төлөөх тэмцлийг шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэх онцгой өдөр юм. Та бүхэндээ ажлын амжилт, амьдралын хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сайхан баярлаарай.
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан