Батлан хамгаалахын сайдын санаачилсан Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагад шаардлагатай мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Соёл хүмүүжлийн офицер, Цэргийн сэтгэл зүйч”-ийг мэргэшүүлэх сургалтыг 2024 оны 01 дүгээр сараас ҮБХИС-ийн Батлан хамгаалахын удирдлагын академийн материаллаг баазыг түшиглэн эхлүүлсэн билээ.
“Цэргийн сэтгэл зүйч” мэргэшүүлэх дамжаанд суралцаж буй бүрэлдэхүүн танилцах дадлагын тайлангаа 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хамгааллаа.
Тус тайлангийн хамгаалалтад Зэвсэгт хүчний жанжин штабын Суртал хүмүүжил сэтгэл зүйн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ү.Хүрлээ, ЗХЖШ-ын суртал хүмүүжил, сэтгэл зүйн хангалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Уламбаяр болон ҮБХИС-ийн ЦНДС-ийн Ерөнхий цэргийн тэнхимийн дарга дэд хурандаа Д.Цолмонбаяр нар оролцлоо.


