ЦЭРГИЙН ХӨГЖМИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ХӨГЖМИЙН УРЛАГИЙН ТЭНХИМИЙН 2024 ОНЫ “ХӨГЖМИЙН БОЛОВСРОЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Тус хурлын үндсэн илтгэлийг “Хөгжмийн боловсрол” сэдвээр ЦХПК-ийн ХУТ-ийн дарга, Урлаг судлалын ухааны магистр, хошууч Б.Алтанхуяг тавьсан бол хавсралт илтгэлүүдийг “Зүүдэлж сэрдэг эх орон бүтээлийн ач холбогдол” сэдвээр ХУТ-ийн ахлах багш, Боловсрол судлалын ухааны магистр, ахлах дэслэгч Б.Бат-Өлзий
“Цэргийн ёслолд эгшиглэх хөгжмийн бүтээлүүдийг цахим хэлбэрт оруулахын ач холбогдол” сэдвээр ХУТ-ийн багш, магистрант, ахмад А.Батням
“Хөгжмийн бие даасан сургуулилт, түүнийг зохион байгуулах арга зам” сэдвээр ХУТ-ийн сургагч багш, сургагч ахлагч Г.Гантулга “Хөгжмийн нэр томъёо”сэдвээр ХУТ-ийн сургагч багш, дэд ахлагч Б.Тэнгис нар багш ажилтан алба хаагчдад сонордуулсан юм.