БХПК-ИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Батлан хамгаалахын политехник коллеж нь сургалтын тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан мэргэжлийн боловсролын 1 жил, техникийн боловсролын 1,5 жилийн сургалтын хөтөлбөрийг оролцогч талуудтай хамтран боловсруулж хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн, хэрэгжүүлэхийг зорьж байна.
Хөтөлбөр боловсруулах арга зүйн сургалтад Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт бэлтгэлийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа А.Батсүх, мэргэжилтэн сургагч ахлагч Б.Хашбадрах, Боловсролын ерөнхий газрын багш, удирдах ажилтны хөгжил, менежмент хариуцсан арга зүйч, ахлах мэргэжилтэн Ж.Мөнхзул, Хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн П.Золзаяа, Сургалтын хэрэглэгдэхүүн, орчин хариуцсан мэргэжилтэн Н.Алтанчимэг болон ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Энх-Амгалан, ЦНДС, БХПК-ийн сургалтын алба, тэнхимийн дарга, ахлах багш нар оролцлоо.