ҮБХИС-ИЙН СУРГАГЧ, МАСТЕР БАГШ НАР “БАГШЛАХУЙ СУРАЛЦАХУЙН ЧАДАМЖ ДЭЭШЛҮҮЛЭХ” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Боловсрол Шинжлэх Ухааны Яам, болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан “Дотоод чанарын баталгаажуулалт”, “CDIO арга зүй”, “Багш нарын хосолсон сургалтын арга зүй /Blended Learning Approach/ сургалтуудад хамрагдаж Мастер багш, Үндэсний сургагч болсон багш нарт Багшийн хөгжил, цахим сургалтын төв, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Багшлахуй суралцахуйн чадамж дээшлүүлэх” сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар Сургалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх аргууд, оюутны сэтгэлгээний түвшинг таних аргууд, суралцахуйн үр дүнгийн бичиглэл, үнэлгээ төлөвлөлтөд ашиглах хүснэгтийг хэрэглэх зэрэг олон сонирхолтой сэдвээр мэдээлэл өгч тус мэдээллийг багш нартаа түгээхийг хүслээ. Мөн цаашид цахим хичээл,  хосолсон сургалтын арга зүйн сургалт явуулах, төсөл хөтөлбөрт хамтран ажиллах боломжтой гэдгийг илэрхийллээ.

Тус сургалтад ҮБХИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн дарга мэргэжилтнүүд, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургуулийн нийт 19 багш хамрагдлаа.

Бидний хүсэлтийг хүлээн авч сургалт явуулсан ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн лабораторийн эрхлэгч доктор Ph.D Д.Ариунболор багшдаа Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн хамт олон болон сургалтад хамрагдсан нийт багш нарынхаа өмнөөс талархал илэрхийлье.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ