“КОМПЬЮТЕРТ ҮНДЭСНИЙ БИЧГЭЭР БИЧИХ СУРГАЛТ” АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЖ СУРАЛЦАГЧДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА

ҮБХИС-ийн багш, албан хаагчид болон ЗХ-ний зарим анги байгууллагын алба хаагчдын дунд “Компьютерт үндэсний бичгээр бичих сургалт”-ыг 2024 оны 02 сарын 21-ний өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай ҮБХИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс санаачлан зохион байгуулж дууслаа.
Сургалтаар ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн профессор багш Д.Болод суралцагчдад Үндэсний бичгээр унших, бичих болон Компьютерт үндэсний бичгээр бичих анхан, дунд шатны мэдлэгийг олгосон юм.
Тус сургалтад 30 гаруй багш, албан хаагчид хамрагдсанаас 11 суралцагч сургалтыг бүрэн дүүргэж гэрчилгээ гардан авлаа.