“Шинэ багшийг чиглүүлэх” сургалт зохион байгуулагдлаа

ҮБХИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс шинэ хичээлийн жилийн эхэнд зохион байгуулж ирсэн “Шинэ багшийг чиглүүлэх сургалт” 2024.09.11-12 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг, Сургалтын хэлтсийн дарга Хурандаа Д.Энх-Амгалан нар сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлж шинэ багш нартаа ажлын амжилт хүслээ.

Модуль 1:Танилцуулах сургалтаар дараах мэдээллүүдийг холбогдох сургууль, хэлтэс, алба, нэгжээс мэдээлэл өгч хамтран ажиллаа. Үүнд:

БХЦСТ-ийн Сургалт арга зүйн ахлах мэргэжилтэн Ү.Дэлгэрсуурь төвийн үйл ажиллагаа, төлөвлөлт цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, ЦНДС-ийн ЕЦТ-ийн багш доктор (Ph.D) дэд профессор, дэд хурандаа Г.Пүрэвсүрэн “Багш мэргэжлийн ёс зүй” сэдвээр, Хуулийн зөвлөх, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн М.Пүрэвсүрэн ҮБХИС-ийн хөдөлмөрийн дотоод журам, Дотоод аудит, чанарын үнэлгээний албаны мэргэжилтэн, доктор (Ph.D) С.Дэнсмаа Дотоод, гадаад чанарын баталгаажуулалт, Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн эрдэм шинжилгээний мэргэжилтэн доктор (Ph.D) Д.Энхчимэг Эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй боловсролын чанарт нөлөөлөх нь, Мэдээллийн аюулгүй байдлын офицер, ахмад Б.Энх-Амгалан Төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай гэсэн сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

Тус өдрийн сургалтаар шинэ багш нартаа байгууллагын зорилго, онцлог соёл, ёс зүйн хэм хэмжээ, багш мэргэжлийн үнэ цэн, их сургуулийн багшид тавигдаж байгаа шаардлагын талаар танилцуулахын зэрэгцээ тэднийг идэвхжүүлж, урам зориг өгсөн, өндөр ач холбогдол бүхий мэдээ мэдээллүүдийг хүргэсэн үр дүнтэй болж өнгөрлөө.

Модуль 2: Орчин үеийн сургалтын арга зүй сэдэвт хоёрдахь өдрийн сургалтаар ҮБХИС-ийн Доктор, магистрын сургалтын журам, багш эрдмийн зэргээ дээшлүүлэх боломжийн талаар ЭС-ийн сургалт судалгаа хөгжүүлэлтийн албаны дарга, хошууч Б.Мөнхтулга, Багшийн бүрдүүлэх баримт бичиг, багшлах арга зүй сэдвээр АБДС-ийн ОУХНУТ-ийн дарга, профессор С.Мандалмаа, Хичээлийн хөтөлбөр төлөвлөх арга зүй сэдвээр АБДС-ийн мэдээллийн технологийн тэнхимийн багш, профессор Т.Уянга, Идэвхтэй сургалтын арга зүйг сургалтад ашиглах нь   сэдвээр БХПК-ийн сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, ахмад Х.Цогтбилэг, Цахим сургалтын арга зүйг сургалтад ашиглах нь   сэдвээр БХЭШХ-ийн ахлах судлаач, ахмад Н.Мөнх-Эрдэнэ нар өөрийн мэдлэг туршлагаа хуваалцсан ач холбогдолтой сургалт боллоо.

Мөн Багшийн хөгжил, цахим сургалтын төвөөс сургалтын төгсгөлд сэтгэл ханамжийн судалгаа авч Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал Бригадын генерал С.Дашзэвэг, БХЦСТ-ийн дарга Г.Нандинцэцэг нар шинэ багш нарт сертификат гардуулан цаашдын ажил, эрдэм судлалын ажилд нь амжилт хүссэнээр сургалт өндөрлөлөө.

Сургалтад идэвхтэй хамрагдсан шинэ багш нартаа болон бидний ажлыг дэмжин, хамтран ажилладаг сургуулийн удирдлага, чиглүүлэгч багш нартаа талархал илэрхийлэн та бүхнийхээ цаашдын ажилд амжилт хүсье.

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ