“ДҮРСЛЭХ ГЕОМЕТР 2024” УЛСЫН ОЛИМПИАДАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

XV дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Дүрслэх геометр 2024” олимпиадад ҮБХИС-ийн оюутнууд амжилттай оролцоо. Уг олимпиад нь ганцаарчилсан болон багийн ур чадварын төрлөөр зохион байгуулагдсан юм.
Олимпиадад ШУТИС, ХААИС, МУБИС, ҮБХИС, ТЗДС, ИЗОУИС ,ТТДС, ҮТИС, Royal ОУИС, Сити их сургууль, ОУ Улаанбаатар их сургууль зэрэг 12 сургуулиуд оролцсон бөгөөд Аюулгүй байдлын дээд сургуулийн авто инженер хөтөлбөрийн М2-212 бүлгийн оюутан А.Аялгуу, Д.Батсайхан О.Мөнгөнзул нар оролцож багийн төрөлд 2-р байр эзэлж мөнгөн медаль хүртлээ.