ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЖЛЫГ ХҮЛЭЭЛЦҮҮЛЖ, БАЙЛДААНЫ ТУГИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Батлан хамгаалахын сайдын 2025 оны тушаалаар Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан “Ажлын хэсэг”-ийг томилон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, хурандаа Т.Буянбатыг Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирлaар томилох, байлдааны туг хүлээлгэн өгөх ажлыг зохион байгууллаа.
 Бригадын генерал П.Жаргаланг Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын цэргийн атташе албан тушаалд томилсонтой холбогдуулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал бригадын генерал С.Дашзэвэг ҮБХИС-ий захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байсан билээ.