“ГЕНЕРАЛ” ГЭРЭЛТ САМБАР, НОГООН ТӨГӨЛ БАЙГУУЛНА

Монгол Улсад “Генерал” цол олгож эхэлсний 81 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан “Генерал” гэрэлт самбар, ногоон төгөл байгуулах ажлын хүрээнд шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.
Энэхүү үйл ажиллагаа өнөөдөр /2025.04.27/ Үндэсний Батлан хамгаалах их сургуульд зохион байгуулагдсан юм.
Ёслолын ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагч,бригадын генерал Т.Сүхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын Нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, Цагдаа, дотоодын цэргийн Ахмадын хорооны дарга, хошууч генерал Ч.Амарболд зэрэг эрхэм генералууд, хүндэт зочид, төлөөлөгчид оролцов.
Ийнхүү ногоон байгууламж бий болсноор сонсогч, суралцагч, ажилчин, алба хаагчид чөлөөт цагаараа генералуудын үйл хэрэг, алдар гавьяатай танилцах ногоон орчин бүрдээд байна.